БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс түр хугацаагаар виз мэдүүлэгчийн тоог нэмэхээр болсноо мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэлд:
"Ойрын өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст виз мэдүүлэгчдийн тоо огцом өсөж байгаатай холбогдуулан виз мэдүүлэгчдийн БНХАУ руу зорчиход шаардлагатай виз мэдүүлгийг түргэн шуурхай гүйцэтгэх үүднээс манай консулын хэлтэс түр хугацаагаар ажлын өдрийн виз мэдүүлгийн цаг товлолтын тоог нэмж байна.
Виз мэдүүлэх шаардлагатай иргэд манай ЭСЯ-ны албан ёсны цаг товлолтын вэб сайтаас үлдсэн цагуудыг харж болох ба бодит шаардлагын дагуу цаг товлолтоо хийж урьдчилан виз мэдүүлнэ.
Цагаа амжилттай товлосон виз мэдүүлэгчид авсан тухайн цагаасаа хоцролгүй өөрийн биеэр ирж виз мэдүүлэхийг анхаарна уу" гэжээ.