x

НАРАНТУУЛ захад СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үнэ ханш, худалдан авалтыг сурвалжлахаар бид Нарантуул захыг зорьсон юм.

Захын баруун хаалгаар дөнгөж орж ирмэгц эгнүүлэн зассан лангуун дээр төрөл бүрийн бал, дэвтэр, өнгийн харандааг дэлгэн тавьжээ.

Энд дэвтэр хамгийн нимгэн нь 300 төгрөг. Харин цүнх хамгийн багадаа 45 мянган төгрөг байлаа.

Ёстой л нэг хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг үг санаанд бууна. Хичээлийн бэлтгэлээ хангахаар баярлаж хөөрсөн хүүхдүүд аав, өвөө эмээгээтэй явна. Зарим нь найз нөхдөөрөө яваа харагдана.

Сурагчийн дүрэмт хувцасны лангуу хүний хөлд дарагджээ.

Хүн бүрт бараагаа тайлбарлан, үнэ ханшаа хэлэх "Нарантуул" захын худалдаачин н.Нарангэрэл “Энэ жилийн хувьд худалдан авалт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад адил байна. Иргэд дүрэмт хувцсыг иж бүрнээр нь авах нь багассан. Бага ангийн хүүхдийн форм л иж бүрэн зарагдаж байна.

Зах худалдааны төвд зарагддаг боломжийн үнэтэй гэхээр иргэд чанар муу, ганц жилийн эдэлгээтэй л байх гэж боддог. Үнийн хувьд айхавтар өсөөгүй. Бага ангийн эмэгтэй сарафан хамгийн багадаа 55 мянган төгрөг. Зарим үед 50 мянган төгрөгөнд өгчихдөг юм. Тэгээд эрэгтэй бага ангийн хүүхдийнх 75 мянган төгрөг, эмэгтэй дунд ахлах ангийн форм 95-105 мянган төгрөг, эрэгтэй нь 105-130 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна” гэлээ.

Цааш явтал хүүхдүүдтэйгээ ямар хувцас авах талаар ярилцаж буй иргэн Т.Цэнгэлмаа “Энэ жил гурван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцсыг бэлдэх санаатай л явж байна даа. Том хүү маань наймдугаар анги, хоёр охины нэг нь дөрөвдүгээр анги, нөгөөх нь нэгдүгээр ангид орцгооно. Өнөөдөр бараг л бүх лангуугаар орлоо. Энэ жил нэгдүгээр ангид орох охиндоо л шинэ хувцас, хэрэгсэл аваад хоёр томыг нь өмнөх формыг өмсүүлчихье л гэж бодож байгаа.

Бага охиндоо нэг форм 50 мянган төгрөгөөр авсан. Өмнө жил бас эндээс авч байсан. Үнийн хувьд боломжийн санагдаж байна” хэмээн ярилаа.

Бид цааш явж нэлээд хэдэн лангуугаар орж үзэхэд үнэ, материалын хувьд зөрүү байсангүй.

Нарантуул зах дээр сурагчийн дүрэмт хувцас 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна

-Харин үндэсний үйлдвэрлэлийн компани болон нэрийн дэлгүүрүүдэд 78- 198 мянган төгрөгийн ханшаар худалдаалагдаж байна-

Улаанбаатарчууд төдийгүй аймаг орон нутгаас хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базаахаар хүн бүр энэхүү захыг зорин ирдэг.

Тэдний нэг болох Тэлмэн хүү Баянхонгор аймгаас иржээ. Энэ жил аравдугаар ангид орох гэнэ.

Тэрбээр “Одоо ахлах ангид орох болохоор өмдөө шинээр авсан. Өмнөх нь цэнхэр байсан юм. Сая саарал өнгөтэйг авсан. 40 мянган төгрөг гэж байна” хэмээн хуучиллаа.

Дунд ангид ороход нь ээж аав нь үндэсний үйлдвэрийн форм авч өгсөн ч хоёр жил болоод жижигддэг гэв.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цаг 44 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 55 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 16 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 16 цаг 56 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 17 цаг 19 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 18 цаг 4 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top