x

Үер буусан 44 га талбайн 94 хувийг цэвэрлэжээ

Үерийн дараах сэргээн босголтын ажлын явцын талаар Онцгой байдлын байгууллага болон НОК-оос мэдээллээ.

Онцгой Байдлын Ерөнхий Газар:

-Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрх, хашаанд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх, авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.

БЗД 21-р хороо Дарь-Эхийн үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажил хийгдэж, уулын жалга үерийн усанд эвдэрч өргөсөн хэсэгт шороон далан үүсгэн 2,830тн дайрга асган өнгөлгөө хийж нягтруулан шинээр 640м урттай шороон суваг татаж хэлбэржүүлэлт нягтруулалт хийж, төгсгөл болон сэлбэ голтой нийлэх суваг хүртэл, Дарь-Эхийн сувгийн төгсгөл Сэлбэ голтой нийлэх газарт 44 рэйсээр 371 тонн лаг хагшаасыг цэвэрлэж, тээвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хороо Монелоос Дарь-Эхийн шинэ буудал, буудлын уулзвараас Монел хүртэл замын хойд урд талаар, Монелоос Дарь-Эхийн шинэ буудлын урд талаар нийт 73,320м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж, халдваргүйжүүлэлт хийсэн.

Наймдугаар сарын 8-ны өдрийн 22:00 цаг хүртэл 7,917тн лаг шаврыг цэвэрлэж, 348 рэйсээр зөөж, айл өрхийн хашаа буюу 192,000м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, далан хөвөөний засвар дүүргэлтэд 216 рэйс машинаар 4,135 метр куб дайргыг ачиж зөөж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашням:

-Өнөөдрийн /2023.08.08/ байдлаар 1,056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт давхардсан тоогоор 2,888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан.

Үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3,942 тонн лаг шаврыг 153 рэйсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рэйсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа.

Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рэйсээр 6,191 шоо метр дайргыг ачиж зөөлөө.

Ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. Айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж байгааг хэлж байлаа.

Түр байранд 50 орчим иргэн бий. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд сэтгүүл зүйн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөн, хоол хүнсээр хангаж байгаа.

Түүнчлэн 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ.

Бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож байна.

Үерт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах ажил үргэлжилж буй. Цахилгаанаар хангах болон бусад дэд бүтцийн ажлыг холбогдох байгууллагынхан төлөвлөгөөний дагуу хийх юм гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 14 цаг 2 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 13 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 16 цаг 5 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 16 цаг 13 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 16 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 17 цаг 22 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top