Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэд агааргүйдсэн тухай дуудлагыг 08.07-ний өдрийн 17:54 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж Б /5 настай эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж ар гэрт нь шилжүүлэн өгчээ.