Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт аадар борооны улмаас Дарь-Эхийн орчимд айлууд үерт автсан. Үерийн гамшигт өртөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж ковидын үед өндөр үнээр авсан хээрийн эмнэлгийг дэлгэх нь зүй гэх шаардлагыг иргэд тавьж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотой тайлбарыг УОК, ОБЕГ хийлээ.
Хээрийн эмнэлэг Онцгой байдлын ерөнхий газрын 115-р ангид байгаа аж.
Тус эмнэлгийг хамгийн сүүлд 2023 оны зургаадугаар сард зохион байгуулсан газар хөдлөлтийн сургалтын үеэр ашигласан байна. Хээрийн эмнэлгийг ойролцоо эмнэлэггүй буюу эмнэлэг нурсан, ашиглах боломжгүй үед эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэх зорилгоор ашиглах зориулалттай гэв.