x

Энэ жилийн Даншиг наадам монгол туургатнуудыг нэгтгэв

“Даншиг-Хүрээ цам-2023” шашин соёлын наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, МБШТ Гандантэгчэнлин хийдийн зүгээс хамтран Хүй долоон худагт найм дахь жилдээ зохион байгуулав.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог уг наадмын үеэр цам харайх, маани татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, мөн жороо морьдын уралдаан болон морьт харваа болов.

Энэ жилийн тухайд монгол туургатны сүсэгтэн олныг нэгтгэснээрээ онцлог байлаа. Буриадын Улаан-Үд болон Тува, Өмнөд Монголоос лам нар ирж Даншиг наадмын асарт морилсон байв. Тэд наадмын нээлтийн үеэр ном хурж Хүй долоон хутагт цугласан сүсэгтэн олныг баясгав.

Даншиг Хүрээ цам наадмын сонирхсон иргэд Хүй долоогийн дэнжид дүүрэн цуглажээ. Тэдний цөм нь жуулчид байв. Наадам зохион байгуулагчдын зүгээс иргэдийн тав тухыг хангах тал дээр анхаарч ажиллажээ. Алхам тутам тааралдах сайн дурын ажилтнууд жуулчдад зөвлөгөө өгч ажиллаж байв. Аялал жуулчлалын жил болгон зарласантай холбоотойгоор жуулчид ч олноор чуулжээ. Тэд шашин номын ажил гэхээс илүү монгол ахуй, өв соёлыг түлхүү сонирхож байв. Сүүлээ тэнийтэл хатирах жороо морьдоор гангарсан залуусыг харсан жуулчдын нүд орой дээрээ гарч байна лээ. Жороо морьдын уралдаанд монгол морьд оролцож шандсаа сорьсон нь жуулчдын анхаарлыг илүү татаж байв. Жороо морьдын уралдаанд Ламын гэгээний нутаг Баянхонгор аймгаас олон морьд ирсэн байв.

Мөн жуулчдын анхаарлыг гойд татаж байсан үзүүлбэр нь морьтой сур харвах үзүүлбэр. Ширвээ сахал, ширүүн харцтай биерхүү эр мориныхоо хөлийн хурдаар хатирах зууртаа сум тавих нь жуулчдыг алмайруулж байв. Канадын далбаатай цамц өмссөн эр Монголд анх удаа хөл тавиад байгаа нь энэ гэнэ. Морио унаж, малаа хариулаад амьдардаг гэх монголчуудын талаарх түүний ойлголт нисэх буудалд буугаад л өөрчлөгджээ. Олимпын наадмын нээлтээр манайхан урт дээл өмсөж алхдаг үзэгдэл канад залууд ийм ойлголт өгсөн байгаа юм.

Тэрбээр Даншиг наадмаар дамжуулж “Монголын нууц товчоо”-нд нэвтэрч байгаа талаараа сэтгэгдлээ хуваалцаад цааш эргэв. Морь унахаар явав бололтой. Жуулчид Даншиг наадмаар түүхийн музейг өргөнөөр сонирхож байв. Энд ихэвчлэн эрт үеийн лам нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс байна лээ. Түүнчлэн Улаанбаатар хотын түүхийг харуулсан эд зүйлсийг үзэхээр ар араасаа дугаарлаад зогсож байлаа. Энэ мэтчилэнгээр жуулчдын өмнө нүд улайхааргүй үйлчлээд таван цаасыг нь авах үйлчилгээ Хүй долоод тав алхаад л тааралдаж байна лээ. Хөдөө, зэлүүд талд болж байгаа энэ наадам жуулчдад илүү ойр байгаа бололтой. Төв цэнгэлдэх хүрээлэн тойрч алхаад нээлт хараад буцдаг наадам жуулчдад тийм сонин биш ажээ. Өнгө өнгийн дээлээр гоёсон морьтон эрсээр чимсэн монгол наадам тэдний сонирхлыг гойд татаж байна. Үндэсний хэв маягаа шингээсэн ийм фестиваль зуны улиралд хэд хэд хийх хэрэгтэй гэдгийг ч зарим жуулчид ярьж байна лээ. Үүнээс үзэхэд ирэх жилийн Даншиг наадмын цар хүрээ илүү өргөн дэлгэр болох шинжтэй. Энэ бүхнээс анзаарахад Монголын аялал жуулчлалын салбар шинэ түвшинд гарчээ.

Дотоодын наадамчдын тухайд голдуу цам харайх ёслолыг харахаар Хүй долоод цуглажээ. Цам харайх ёслолыг даган баясч, Цагаан өвгөнөөс хишиг хүртсэнээр бүтэн жилийн заслаа хийлгэчихлээ гэж үздэг юм билээ. Сүсэгтнүүд толгой манармаар халуун нарыг төвөгшөөсөн шинжгүй лам нарын хурлыг даган баясч сүсэглэж байна лээ. Нийслэлийн зүгээс зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгч Хүй долоон худагт цогц үйлчилгээнүүдийг зохион байгуулжээ. Хоол хүнсний тухайд зөвхөн хуушуур, хорхгоор хязгаарлагдсангүй. Хоолны газруудын урт гудамж талбайг засчээ. Бууз, хуушуур, шарсан тахиа, узбек флов гэхчлэн түмэн зүйлийн хоолоор наадамчдад үйлчилж байв. Хуушуур харин ширхэг нь 3500 төгрөгийн ханштай байна лээ. Узбек флов болоод бусад хоолны ханш 15000-20000 төгрөгийн хооронд үнэтэй. Хоолны гудамжинд сул ширээ нэг ч харагдахгүй байгаагаас харвал тун эрэлттэй байгаа бололтой. Гадаад жуулчид харин хуушуурыг онцолж иднэ лээ. Араас нь хүйтэн кола залгилж харагдсан. Гэдэс нь эвгүйрхвэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх цэг ердөө хажууханд нь байна лээ.

Хүй долоон худагт гэр бүлээрээ амрахад тохиромжтой орчныг бүрдүүлжээ. Хоолны гудамжнаас гармагцаа зориулалтын талбайд хүүхдээ тоглуулаад, музей үзэж болно. Ингээд задгай караокед шар айраг уугаад дуулж болно. Завсраар нь хурдан морины уралдаанаа ч үзэх боломжтой. Ингээд дэнж дээр зассан майхандаа тухлаад амарна. Залхахгүй гэвэл орой урлагийн тоглолт ч үзнэ. Номын хурлаа үзэж баясаад амраад ажлын алжаалаа тайлаад буцах боломжийг наадам зохион байгуулагчид бүтээсэн байв. Онцолмоор нь жуулчдын амрах гэрийг ярайтал барьжээ. Гэрт нь хүнсийг нь бэлтгээд өгөх цогц үйлчилгээ үзүүлж байв. Харин дотоодын жуулчид гэрийн дээд талаар майхнаа бариад тухалж байна лээ.

Даншиг наадмын өөр нэг өнгө нь бөхийн барилдаан. Түрүүлсэн бөхдөө даншгийн цол чимэг олгодог. Энэ жил 256 бөх зодоглолоо. Энэ нь мөн л наадмынхаа цар хүрээг тэлэх нэг бодлого ажээ. Ид сайн барилдаж буй бөхчүүдийг урьж бөхийн хорхойтнуудыг наадамдаа татдаг юм байна. Улсын арслан М.Бадарч Даншиг наадамд зодоглов. Шинэ арслантай зургаа даруулахаар хэдэн зуун фэнүүд ар араасаа дугаарлаад зогсож байна лээ. Мөн Улсын гарьд Ц.Бямба-Отгон, Улсын заан Б.Бат-Өлзий гээд энэ цагийн өнгийг тодорхойлж буй хүчтэнүүд энэ наадамд зодоглов. Үүгээрээ бөхийн хорхойтнуудыг наадамдаа татаж, төвлөрүүлж байна. Үүнээс гадна буриад болон өмнөд монгол бөхийн барилдаан болов. Өмнөд Монголоос энэ наадамд барилдахаар 20 орчим бөх иржээ. Зангиат бөх аварга Б.Батжаргал ирсэн нь олны анхаарал татаж байна лээ. Түүний тухайд Өмнөд Монгол бөхдөө үнэмлэхүй амжилт үзүүлсэн нэгэн Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 15 сая төгрөг болоод эмээлийн байтай. Үндсэндээ Улсын наадамд түрүүлсэн бөхийн бай шагналыг олгож байгаа юм. Харин даншгийн цол гэдэг нь бөхчүүдэд цаасан малгай өмсгөсөн ямар ч ач холбогдолгүй эд юм билээ. Энэ цагийн үндэснй бөхийн од, Улсын арслан М.Бадарч л гэхэд тэр доор гарч байх жишээтэй. Цаашид цол олгож эрэмбэ дэс дараа эвддэг үзэгдлийг халмаар санагдсан. Бөхийн барилдаан сугалааны журмаар барилддаг нь бөх сонирхогчдын анхаарлыг гойд татдаг. Өчигдөр л гэхэд улсын наадмын үзүүр бөх Ц.Бямба-Отгон гарьд бөхийн барилдааны дөрвийн даваанд Б.Бат-Өлзий заантай сугалаа таарч барилдсан нь олны сонирхлыг татсан юм. Сонины дугаар шилжих мөчид бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байв.

Даншиг наадмын өөр нэг онцлог нь Монгол туургатны сүсэгтнүүд нэгдсэн явдал. Буриад, Өмнөд Монгол, Тува, халимаг зэрэг газруудаас сүсэгтнүүд ирж хурал даган баясч байна лээ. Үүний завсарт өв соёлоо шингээсэн тоглоом наадгайг зохион байгуулж байгаа нь жуулчдын анхаарлыг татаж байна лээ. Ийм төрлийн фестивалийг зуны дэлгэр цагт хэд хэдийг зохион байгуулж, жуулчдыг татаж үйлчлээд байвал эдийн засгийн чухал холбогдолтой санагдсан.

Сүүлд нь онцлоход Даншиг наадмыг сурвалжлахаар гадаадын хэд хэдэн хэвлэл ирсэн байна лээ. Үүгээр дамжиж олон улсад түгснээр “Даншиг Хүрээ цам”-ын цар хүрээ илүү тэлэх учиртай. Гэгээлгээр харвал шашны төв фестиваль Улаанбаатар, Хүй долоон худагт зохион байгуулагдах нь. Дэлхийн өнцөг булан бүрийн сүсэгтнүүд Хүй долоон худагт чуулах нь. Х Богд Монголоос тодорсон нь энэ наадмын цар хүрээг илүү тэлж өгөх биз.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 15 цаг 9 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 16 цаг 20 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 17 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 17 цаг 20 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 17 цаг 44 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 18 цаг 29 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top