Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 13, аврах ажиллагааны 80 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 5 тэрбум 300 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн Туул, Тэрэлж, Хэрлэн голын эрэг дагуу зорчсон 4253 иргэнд голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсэн.
Иймд:
- Гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах.
- Дуу цахилгаантай аадар борооны үед болзошгүй үерийн аюулаас сэрэмжлэх
- Гол, усны ослоос сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.