Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр Гарьд Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсоныхоо дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх Даян аварга Н.Батсуурийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй.
Энэ талаар Даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаар дамжуулж, тухайн үеийн гэрэл зургийг худалдаж авна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Даян аварга Н.Батсуурь "Одоогоор яриа өгөх боломжгүй. Харин бөхийн барилдааны үеэр сэтгэл хөдлөл гаргаж буй гэрэл зургаа олсон. Асуудал удахгүй зөвөөр шийдэгдэх байх" гэв.