Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль нийт 4300 орчим сурагчтай, хичээлийн хоёр байртай бөгөөд гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байна.
2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж, барилга цоожтой хэвээр энэ хичээлийн жилтэй золгож байна. Гэрээний дагуу тус сургуулийг өнгөрсөн онд ашиглалтад оруулах үүрэгтэй байв. Тиймээс энэ барилгын гүйцэтгэгч Ганзосон компанитай байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.
Сонгинохайрхан дүүргийн ачаалал өндөртэй 20, 32 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн барилгын гүйцэтгэл өндөр хувьтай байгаа боловч нэмэлт санхүүжилт авах, үнийн өсөлт тооцуулах, төрөөс дахин дэмжлэг авах, зээлд хамрагдах зэрэг олон бэрхшээл тулгарчээ.