x

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулагдлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2023.06.29) баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан тус төслийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ өөрөө хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг том субьект болсон. Тиймээс УИХ энэ бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсад хүний эмийн зах зээл иргэдэд хэр ээлтэй байна, тэр тусмаа төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй үнийн зайлшгүй эмийн жагсаалт зэргийг батлахдаа компаниудын нөлөөнд автагдах эрсдэлтэй юу, энэ жагсаалт дахь эм нь ард иргэдэд хүртээмжтэй, чанартай байж чадаж байна уу, үнэ нь хэт өссөн үү үгүй юу гэдгийг, өөрөөр хэлбэл ер нь асуудлыг хэрхэн зөв тогтолцоогоор шийдэж байна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэ Түр хороог байгуулж байгаа юм.

Шийдвэр гаргаж байгаа тогтолцоо “тунгалаг” байх ёстой. Тогтолцоо өөрөө төрөөс хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж байвал засах ёстой болохоос ганц нэг компанид хариуцлага тооцоод өнгөрөх тухай асуудал биш. Алдааг засаж чадахгүй бол төрөөс хулгай хийх нөхцөл нь байсаар байна, дарамтыг нь ард иргэд үүрсээр байх болно…

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт мөнгөний эргэлтийн чухал байр суурийг эзэлж байгаа эмийн худалдаа, тэр тусмаа зайлшгүй эмийн жагсаалт батлах процесст монополь болон олигополи тогтолцоог дэмжсэн бүтэц байна уу гэдгийг Түр хороо судлах юм.

Зайлшгүй шаардлагатай эмийг нэг цонхоор худалдан авах, ингэснээрээ чанартай эмийг арай хямд үнээр авах ямар боломж байна вэ гэдэг тогтолцоог бий болгох зорилгоор Эмийн агентлагийг байгуулсан. Тиймээс тус агентлаг цаашдаа ямар бүтэц, тогтолцоогоор ажиллах нь чанартай эмийг иргэддээ хүртээмжтэй хүргэх боломж бололцоог бий болгох вэ гэдгийг Түр хороо мөн гаргаж ирнэ.

Түр хорооны бас нэг ажил бол улсын эмнэлгүүдийн тендерийн үйл ажиллагаа хэрхэн үнэн зөв, хуулийн дагуу бодитоор явагдаж байна вэ гэдгийг тодруулна.

Үүнээс өмнө Н.Учрал гишүүний ахалсан Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдан ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Өмнөх Түр хороо хянан шалгах үйл ажиллагааны цар хүрээний хувьд үнийн асуудал бус чанар дээр голлон ажилласан. Чанар, үнэ хоёр салшгүй холбоотой. Тиймээс энэ удаагийн Түр хороо чанараас гадна эмийн үнийн өсөлт, түүний учир шалтгааныг тогтолцооных нь хувьд тодруулахаар ажиллах юм. Тогтолцооны судалгаанд илүү их анхаарна. Гол баримталж байгаа зарчим бол ард иргэддээ чанартай, хэт өсөөгүй үнээр эмийг хүргэх.

Дээрхээс гадна эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухлаар тавигдаж байна. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6%, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2% байна. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна. Иймд цаашид эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай.

Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарч байна.

Өмнө нь байгуулагдан ажиллаж байсан “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлд хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний асуудлаар шалгалт хийн, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 16 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 22 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 18 цаг 14 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 18 цаг 22 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 18 цаг 46 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 19 цаг 31 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top