Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг хэлэлцлээ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор шинээр боловсруулсан захиргааны хэм хэмжээний 4 актын төслийг согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч 21 аж ахуйн нэгжүүдийн холбогдох хүмүүсийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуульд нийцсэн саналыг тусгаснаар уг хуулийн хэрэгжилт сайжирна гэж үзэж байна.
Хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хамтран зохион байгуулав.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолд тусгагдсан Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр батлагдсан дээрх хуулийн сахин мөрдөлтийг сайжруулахын тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.