x

Долдугаар сарын 1-нээс эхлэх орон нутгийн нислэгийн тариф

2023 оны долдугаар сарын 1-нээс эхлэх орон нутгийн нислэгийн сэргэлт, тарифын талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам агаарын тээврийн либералчлах бодлого хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд МИАТ ТӨХК 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаамгом, Өлгий чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нисэхээр болж, тарифыг 2-2.5 дахин буурууллаа.

Тодруулбал: 

-Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга,

-Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга,

-Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга,

-Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.

-Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,

-Мөрөн рүү 500-680 мянга,

-Алтай 733-852 мянга,

-Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.

Орон нутагт нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, өндөр настан, нялх хүүхэдтэй, өвчтэй иргэд агаарын тээврээр шуурхай, хямд зорчих боломж бүрдэж байна.

Мөн "Монголд зочлох жил"-ийн хүрээнд жуулчид орон нутаг руу аялахад саадгүй зорчуулах боломжийг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн дэмтэй боллоо.

Орон нутгийн нислэг сэргэснээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход чухал ач холбогдолтой юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 8 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 19 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 19 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 19 цаг 43 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 28 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top