x

Яамдын газрын болон хэлтсийн даргаар ажиллаж байсан зарим хүнд яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 19-23-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.550, мөрдөн байцаалтын 3075 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 182, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын 7, нийт 340 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан О ХХК-ийн “Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Ч нь 347,245,000 төгрөгийн үнэ бүхий худалдан авсан орон сууц болон захиалан бариулсан амины орон сууцны эх үүсвэр, хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 21.2 дугаар зүйлийн 1 /Худал мэдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт нийт 26,675,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • “Дулаан шарын гол” ТӨХК нь Дархан-Уул аймгийн шарын гол сумын нутаг дэвсгэрт бохир ус татан зайлуулах хэсгийн лабораторын үйл ажиллагааны Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан 10 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

  • Иргэн Б.Э нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт жонс олборлох зорилгоор нийт 1.16 га талбайг ухаж хууль бусаар газрын хэвлийд халдсан, тусгай зөвшөөрөлгүйгээр 513.600 тонн жоншийг олборлож, байгаль орчинд 72.476.374 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 /Байгаль орчныг бохирдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дундговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 9 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 20 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 12 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 21 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 19 цаг 44 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 29 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top