Сүм, хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх 8-13 насны гурван хүү мэдүүлэг, байцаалт өгөхөөр Улсын мөрдөн байцаах газарт иржээ.
Тэдний хууль ёсны төлөөлөгчөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ар гэр нь оролцож байна.
Тухайн гурван хүүхдийн нэг нь хэвлэлд мэдээлэл өгсөн ба хүүгийн ээж "Энэ хүчирхийллийн үйлдэл нь анх удаа бус олон удаагийн давтамжтай үйлдэл" хэмээн мэдүүлэг өгчээ. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр “Урагдалтай, бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Нэг бус удаагийнх” гэсэн хариу гарав.
Тодруулбал, эхний шарх удсан байсан бол дараагийн шарх 2-3 хоногийн өмнө үүссэн байжээ. Ингэснээр хохирогч хүү Гандантэгчинлэн хийдэд суралцаж байх үедээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон гэж үзэв.