x

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.

Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянган төгрөг болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Энэ жил Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын спортын наадам, Үндэсний их баяр наадам, “Даншиг наадам - Хүрээ цам” шашин, соёлын наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам, Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээ, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тэдэнд түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь ханган ажиллахаар сонгогдсон оюутан цагдаа нартаа амжилт хүсье хэмээсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Энэ жилийн хувьд нэг өдөрт дунджаар 2400 орчим гадаадын иргэн манай улсыг зорин ирж байна. Цаашдаа энэ тоо өсөж 3000 гаруй болох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан бид оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэлд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, нягт хамтарч ажиллана” гэлээ.

Түүнчлэн гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, тэдний аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эергээр зөв тайлбарлах мэдлэг чадвар олгох сургалтыг хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 24 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 35 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 19 цаг 59 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 44 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top