Дорнод аймгийн Матад суманд өчигдөр 17:00-18:00 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарчээ.
Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба болон сайн дурын хэсгийнхэн ажиллаж, өнөөдөр цурамд оруулж, түймрийг бүрэн унтраалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халж байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:
-
Ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангах,
-
Ил задгай гал түлэхгүй байх,
-
Асаасан гал, чүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-
Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-
Бага насны хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
-
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.