x

С.Одонтуяа: Шашны сургуульд олон хэрэг нуугдмал байдалтай байгаа

УИХ-ын дэд дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, холбооныхоо гишүүдийн хамт мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Шашны сүм хийдэд хүүхдийн хүчирхийллийн асуудал гарсан. Энэ бол нэг сүм хийдтэй холбоотой асуудал биш. Зөвхөн ганц хоёр тохиолдол бас биш. Үүнд нухацтай хандах шаардлага үүсч байна. Бусад боловсролын байгууллагуудад сонголт бий. Харин шашны сургууль сонголтгүй. Тиймээс сургуулиасаа хасагдвал өөр сонголт байхгүй учраас олон хэрэг, хүчирхийллийн асуудал нуугдмал байдалтай байгаа. Хууль хяналтын байгууллага үүнийг нэг мөр таслан зогсоох ёстой. Хүнлэг, энэрэнгүй байхыг заадаг, номлодог хүмүүс нь өөрсдөө хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа нь жигшмээр асуудал.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Р.Оюун-Эрдэнэ: Энэ асуудал манай нийгэм ямар хэмжээнд байгааг харуулж байна. 2022 оны байдлаар Монголд үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн тоо 346, хийдэд шавилан сууж байгаа суралцагчийн тоо 244 байна. Хуралд оролцсон лам нарын тоо 1500 гэсэн тоон баримт бий. Хүний эрхийн үндэсний комисс шашны байгууллагуудад жил бүр шалгалт хийдэг юм байна. Гэвч дотуур байранд нь хэзээ ч шалгалт хийж байгаагүй юм байна. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Үндэсний бодлогын хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан: Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Мөрийг мөшгөе" аян эхлүүлэх шийдвэр гаргасан. Лам нартай холбоотой иймэрхүү асуудал үе үе гардаг ч удалгүй дарагддаг. Харин энэ удаад үнэн зөвийг нь тогтоох хүртэл анхаарлаа салгахгүй байхаар энэ аяныг зарлаж байна. Олон нийт маань энэ аяныг дэмжиж, өмнө нь ийм асуудалд орж байсан, энэ тухай мэдээлэлтэй хүмүүс маань зоригтой гарч олон нийтэд бодит байдлыг хэлж өгөөсэй гэж хүсэж байна. Өмнө нь 15 настай охины заслыг нь хийх нэрээр хүчиндсэн хэрэг гарч байсан. Гэвч нь хэрэг яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 20 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 31 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 23 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 31 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 19 цаг 55 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 40 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top