x

Ж.Одгарьд: Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Сүм, хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлээд буй. Уг асуудлын талаар Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэн нэгнийг буруутай мэтээр ярьж болохгүй.

Нэр бүхий сайтад нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ.

Нэр бүхий улс төрчид ч энэ талаар ярьж байгаа нь зохисгүй.

Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна. Энэ асуудлыг ярихад ч эвгүй. Лам хуврагууд, хийдийг олон нийтээрээ гутаасанд харамсаж байна. Үнэн зөвийг хуулийн байгууллага шийдэх болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад харамсаж байна. Бид хүүхдийн эрхийн төлөө ажиллана.

Нийгэмд үүссэн нөхцөл байдал урд өмнө нь Гандантэгчинлэн хийдэд гарч байгаагүй. Гандантэгчинлэн хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч байна.

Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой" хэмээн ярилаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 31 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 42 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 42 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 6 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 51 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top