x

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэв

Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “"Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт өчигдөр боллоо.

Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон төслийн удирдах хорооны гишүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагынхан оролцов.

ЭМЯ, ДЭМБ хамтран Европын Холбоо болон ДЭМБ-ын 1.0 сая гаруй еврогийн санхүүгийн дэмжлэгээр гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “"Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, хүрсэн үр дүнгийн талаар төсөл хэрэгжүүлэгчид тодорхой тайлагнасан. Энэхүү төслийг "Ковид-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, тархалт болон үр нөлөөг хязгаарлах чиглэлээр эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх; үндэсний болон орон нутгийн түвшинд лабораторийн чадавхийг бэхжүүлэх, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрснийг эрүүл мэндийн салбарынхан болон төслийг дэмжигч талууд онцлон сайшааж байв.

Энэхүү төслийн хамгийн гол үр дүн эрүүл мэндийн ноцтой байдал, аливаа өвчний дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхи, анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаандаа бэхжүүлэхэд оршиж буйг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.

Төслийн хүрээнд эх, хүүхдийн, халдварт ба халдварт бус өвчний тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эх, хүүхдийн, мобайл технологийн багц болон зайн сургалт, зөвлөгөөн хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ХӨСҮТ, СЭМҮТ болон Баян-Өлгий, Булган, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Ховд, Завхан аймаг, Налайх дүүргийн анхан ба лавлагаа шатлалын 40 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулан нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр бие даан суралцах боломжтой интерактив сургалтын таван модулийг боловсруулсан нь зөвхөн Ковид-19 халдварын үед төдийгүй цаашид эмч мэргэжилтнүүдэд зайнаас бие даан суралцах боломжийг бүрдүүлсэн байна.

“Ковид-19" цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд халдварт өвчний үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоог өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмж дүн шинжилгээ хийдэг болсон нь томоохон ололт бөгөөд үр дүнд нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг болж, цар тахлын үед нийгмийн олон талт харилцааг зохицуулах үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

"Ковид-19" цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, найман дүүрэгт бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх хүчин чадалтай лабораториудыг байгуулж, лабораториудад ажиллах хүний нөөцийг сургаж чадавхижуулан, шаардлагатай урвалж оношлуураар хангасан нь төслийн бас нэг томоохон үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 4 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цаг 15 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 19 цаг 7 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 19 цаг 16 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 19 цаг 39 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 20 цаг 24 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top