x

Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан боллоо. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэтгэх шалтгаантай тул өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар удирдав.

Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан.

Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалахыг НИТХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын бүлэг дэмжлээ. Нийслэл анх удаа үнэт цаас гаргах гэж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгчид төсвөөс хараат байгаа үед энэ мэт санхүүгийн олон эх үүсвэрийг бий болгох нь чухал гэдгийг онцолж байв.

Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн тулд зарчмын томоохон шийдлүүдийг хийж байгаа. УИХ, Засгийн газар ч урьд өмнө нь байгаагүйгээр бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталснаар үнэт цаас гаргах нөхцөл бүрдсэн. Энэ бол нийслэлийн эдийн засагт том эргэлт болно. Үүнийг зөв ашиглаж, бодлогын алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түгжрэлийг бууруулах, явган зам, дугуйн зам, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн үнэт цаас бодит дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн олон хот үнэт цаас гаргадаг. Иймээс тулгамдсан асуудалдаа анхаарч, зөв ашиглавал зохилтой" хэмээв.

Мөн нийслэл анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй болсон бөгөөд тус төв олон улсын эрдэмтэн, судлаач нартай хамтран ажиллаж, нийслэлийн нийгэм, эдийн засгийн судалгааг өндөр түвшинд хийж байгаа. Иймд судалгаан дээр суурилж, шинжлэх ухаанч байдлаар хотоо хөгжүүлэх хэрэгтэйг онцолж байлаа.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Өдгөө Засгийн газраар журам батлуулах эхний шатыг давж, НИТХ-аар өнөөдөр хэлэлцүүлээд байгаа юм.

НИТХ-ын төлөөлөгчид санал хэлж, үнэт цаас гаргахыг олонхын саналаар дэмжлээ. Гэхдээ санхүүжилтийг юунд, хэрхэн зарцуулахыг тодорхой болгох, хоорондын уялдааг хангах хэрэгтэйг тодотгож байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 22 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 33 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 20 цаг 25 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 20 цаг 34 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 57 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 42 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top