x

Ч.Бямбажаргал: Хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна

2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байгаа хүүхдүүд бэлгийн дарамтад өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд амьдардаг 100 орчим лам, ламхай нарт ямар  нэгэн хүчирхийллийн шинжтэй харилцаа байдаггүй бөгөөд хуулийн байгууллага шалгаж байгаа гэж тус байгууллагын төлөөлөл хэлж байна. Тэгвэл хүчирхийлэлд өртсөн хүү олон удаа биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг түүний ээж хэлжээ.

Олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тус хэргийг цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Энэхүү хэргийн талаар хохирогч хүүгийн ээжээс тодруулахад, хохирогч хүү дотуур байранд амьдарч эхэлсэн цагаас эхлэн биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг өгч байна.

Жилд дунджаар Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд 8-9 хүүхэд амьдрахаар ирдэг байна. Өнөөдрийн байдлаар уг дотуур байранд 100 орчим лам, ламхай амьдарч байгаа юм байна. Нэг өрөөнд 2-8 орчим хүүхэд байрладаг бөгөөд хүчирхийлэл дарамт байдаггүй тус хэргийг шалгуулахаар хууль хүчний байгууллагад хандсан гэдгийг тус газрын төлөөллүүд хэлж байсан юм.

Тухайн дотуур байранд амьдарч байгаа лам нарыг нийт таван багш хариуцан ажилладаг байна. Гэсэн хэдий ч хүүхдүүдийн нийгмийн хамгаалал болоод сэтгэл зүйг хариуцан ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан байдаггүй юм байна. Харин 6 сард нэг удаа хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас сэтгэл зүйч, албан хаагчид ирж ажилладаг гэсэн юм.

Төв Гандантэгчилэн хийдийн дотуур байр 2019 онд ашиглалтад оржээ. Өсвөр насны хүүхдүүд амьдардаг гэх өрөөнд ороход хүүхдийн  наад захын хэрэгцээг хангах стандартад нийцээгүй ариун цэврийн байдал хангагдаагүй, шугам сүлжээний асуудлаас шалтгаалж хүйтэн орчин нөхцөлтэй байсан юм.

mongoltv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 16 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 27 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 20 цаг 19 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 20 цаг 27 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 51 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 36 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top