Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
-
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-
“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-
“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” Засгийн газын тогтоолын төсөл,
-
“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.