x

Ерөнхий сайд Монголын хүүхдийн спортын VII наадмын тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.

Анхан шатанд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчин өрсөлдсөнөөс 5000 гаруй тамирчин шалгарч тус наадамд оролцож байна. Энэхүү наадам нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай, ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготойг Ерөнхий сайд онцлоод хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрийгөө ялж ирсэнд нь өсвөрийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо хүний хөгжил, тэр дундаа хүүхэд залуучуудын хөгжлийг гол цөм болгон тусгасан. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хүүхэд залуучууд бөгөөд энэ нь ирээдүйн хөгжлийн маш том боломж юм. Тун удахгүй хүүхэд залуус та бүхэн улс орноо нуруундаа үүрч, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшлийнхээ түүчээ болон урагшлах болно. Харин бид бидний маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө би-гээс бидрүү шилжиж, өөрчлөлт, дэвшилтэт хандлага, авлигагүй нийгмийг дараа үедээ өвлүүлэхийн төлөө шударга ёсны тэмцлийн гүүр болох учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй байж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй хэмээн Ерөнхий сайд ерөөв.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд өсвөрийн тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөж байна. Манай улсын нэн ховор амьтан мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 19 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 30 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 20 цаг 22 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 20 цаг 30 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 20 цаг 54 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 21 цаг 39 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top