Урбан иргэдийн форум, No Double Standard, No War иргэдийн хөдөлгөөнөөс Монгол Улсад суугаа Европын холбооны улсуудын болон АНУ-ын Элчин Сайд нарт "Магнитскийн акт” болон түүнд холбогдох салбар зүйлүүд, мөн ОУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын ЗГ, шүүх, хууль хяналтын байгууллагын зохих нэр бүхий албан тушаалтнуудад хамрагдах асуудлыг хянан хэрэгжүүлэх албан хүсэлтээ өргөн барив.
Хэргийн бодит баримтыг бүрдэл болгон хавсралтаар хүргүүлнэ гэдгийг онцлов.
Магнитскийн хууль нь Хүний заягдмал, баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж, хууль хяналтын систем болон түүний харьяа байгууллагуудыг эрх мэдлээ урвуулан өөрийн эрх ашигт хууль бусаар ашиглаж, хүнийг харгис хэрцгий, хүнлэг бусаар залхаан цээрлүүлж, хууль бусаар ял эдлүүлж, ОУ-ын Хүний эрхийн хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж буй Засгийн газрууд болон албан тушаалтны эсрэг авах хориг цээрийн баримт бичиг бөгөөд Ардчилалд суурилсан улс орнуудын нэгдэн орсон ОУ-ын эрх зүйн акт юм.
Албан бичгээ хүргүүлсэн ЭСЯ-ууд:
Australia Embassy
Canada Embassy
UK Embassy
Ukraine Embassy
Germany Embassy
Hungary Embassy
Czechia Embassy
Poland Embassy
Bulgaria Embassy
EU Embassy
France Embassy
USA Embassy