x

Зуслангийн дөрвөн аманд орц, гарц гаргана

Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ.

Зарим иргэд гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах "Эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргах ажлыг эхэлж байна. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Иймээс үүнийг шийдэх нь нэн чухал. Мөн иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Дөрвөн амны иргэдтэй төлөвлөлт хийж байгаа компани өнгөрсөн жилээс уулзаж, мэдээлэл өгсөн. Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг татах асуудал бол бий. Шадивланд 2500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр өртөж байгаа. Иргэдтэй уулзахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн" хэмээв.

Шадивлангийн иргэд орц, гарц гаргах ажил өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Энэ бол зусланд нэн зайлшгүй хийх шаардлагатай ажил. Гэвч иргэд кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц гаргах гэхээр зөвхөн өөрийн эрх ашгаа бодож дэмжихгүй, эсэргүүцэх тохиолдол байдаг гэдгийг хэлж байлаа. Мөн нийт иргэдийн эрх ашгийг харгалзан, орц, гарц гаргах ажилд идэвхтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалсан юм.

Дашрамд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 13 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 24 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 21 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 21 цаг 25 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 21 цаг 48 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 22 цаг 33 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top