Шөнийн цагаар хотын дуу чимээг багасгах, орчны бохирдлыг бууруулах үүднээс цахилгаан автобус зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд гаргахаар болжээ.
Шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл нийслэлийн дараах зургаан чиглэлд иргэдэд үйлчлэх аж.
Шөнийн автобус үйлчлэх чиглэл:
-
5 шар - Сүхбаатарын талбай
-
Сүхбаатарын талбай - Ботаник
-
Шархад - 3,4-р хороолол
-
3,4-р хороолол - Өнөр хороолол
-
Зунжин худалдааны төв - Ард кино театр
-
МУБИС - Шинэ яармаг хороолол
Дээрх чиглэлүүдэд нийтдээ 12 автобус үйлчлэх юм байна.