"Parliament Talk" нэвтрүүлгийн эхний дугаар өчигдөр цацагдлаа.
Тус нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Булгантуяа, Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Сүхбаатар нар оролцож, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлын хүрээнд ярилцав.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Нүүрсний хулгайн хэргийн ард гарчих юм сан гэдэг нь өнөөдрийн үнэт зүйл болчхоод байна. Бидний хүсэл зорилго бараг ийм болоод байгаа.
Хэдэн хүнийг аваачаад шоронд хийчихвэл энэ насанд хийсэн том гавьяа болох гээд байгаа юм. Гэхдээ улсаараа бие биеэ шоронд хийх нь үнэт зүйл, зорилго байж болохгүй.
Манай улс олон үндэстэн, ястантай. Гэтэл Америк, Австрали шиг янз янзын цагаан, хар арьст иргэдээс бүрдсэн улс үнэт зүйлстэй байхад бидний үнэт зүйлс хаана байна вэ” хэмээн ярьжээ.