x

Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулна

Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын байгууламж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн байршлын замыг ашиглалтад оруулсан.

Эдгээр дөрвөн байршлын нэг болох Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл буюу Таван шарын төмөр замын гарам хүртэл 1.74 км авто зам тавих ажил өнгөрсөн онд дууссан юм. Гэвч “ДЦС-4” ТӨХК-ийн ачаа тээврийн төмөр замд гарам гаргах асуудлаас шалтгаалан уг замын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад оролгүй, нэг жил гацсан байна.

Тус төмөр зам нь “ДЦС-4” ТӨХК-ийн гол түүхий эд болох нүүрс тээвэрлэдэг салбар төмөр зам бөгөөд хийц бүтээц, ашиглалтыг тус байгууллага хариуцдаг байна. Харин төмөр замын аюулгүй ажиллагаа, үндсэн диспетчерийн үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төмөр замын байгууламж нь “ДЦС-4” ТӨХК-д харьяалагдаж байгаа ч үүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс технологийн шаардлага тавьдаг аж. Тиймээс уг төмөр замд гарам гаргах ажил 5-6 төрийн байгууллагын уялдаа холбооноос хамааралтай гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Уг холбоос зам маань Таван шарын төмөр замын гармаас Үйлдвэрийн гудамж руу нийлэх 1.74 км урттай. Ач холбогдлын хувьд босоо тэнхлэгийн дагуу буюу Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын өргөн чөлөөтэй холбоно.

Хэдий уг зам маань ач холбогдол өндөртэй ч “ДЦС-4” ТӨХК-д хүндрэлтэй. Учир нь тус төмөр замаар нэг удаадаа 50-60 чиргүүлтэй галт тэрэг орж ирдэг бол жилдээ 57-60 мянган галт тэрэг дайран өнгөрдөг. Энэ хэмжээний төмөр замын ачаалал шинэ авто замын ачаалалтай огтлолцсоноор нэлээдгүй түгжрэл үүсэх эрсдэлтэй гэж Эрчим хүчний яамнаас үзэж байгаа. Иймд Эрчим хүчний яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Нийслэлийн Замын хөгжлийн газар харилцан ярилцаж, түр гарам ажиллуулахаар тохиролцлоо. Ингэхдээ уг гармаас 300 метрийн зайд буюу Геологийн төв лабораториос урагш чиглэсэн төмөр замын нүхэн гарц байгуулах бөгөөд энэ замтай холбон, 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Тухайн зам ашиглалтад орвол тус түр гармыг татан буулгахаар харилцан тохиролцоод байна” гэв.

Ийнхүү Зам тээврийн хөгжлийн сайд уг хэсгийг түр гармаар ашиглах тушаал гарган, тус яамнаас Ажлын хэсэг томилогдон ажиллах аж. Мөн Эрчим хүчний сайд нүхэн гарц ашиглалтад орох хүртэл түр гарам ашиглах зөвшөөрөл гаргах юм. Геологийн төв лабораториос урагш чиглэсэн нүхэн гарц ашиглалтад орж, Таван шарын төмөр замын гармаас Эрчим хүчний гудамж хүртэлх замтай холбогдвол Сонсголын гүүр, Гурвалжингийн гүүрээр тойрч байгаа хөдөлгөөний ачаалал буурна.

Холбогдох яамдаас зөвшөөрөл олгосон тохиолдолд төмөр замын гармыг 14 хоногийн хугацаанд байгуулж, энэ зургаадугаар сард багтаан бүрэн хөдөлгөөнийг нээхээр тооцоолжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 28 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 39 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 21 цаг 31 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 21 цаг 39 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 22 цаг 3 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 22 цаг 48 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд...
Top