Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, сургалтын тэтгэлэг, зээл олгох асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Боловсролын зээлийн сангаас гадна "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг байгууллага тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байсныг болиулах шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл зөвхөн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг олгоно. Ингэхдээ БШУ-ны сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Энэ хугацаанд журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалт явуулдаг системийг нээлттэй ил тод болгохоор боллоо" гэв.