x

Н.Мандуул: Арилжааны есөн банк Дээд шүүхэд хандах эрх нь нээлттэй

Давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарсан. Энэ талаар Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар болон өмгөөлөгчдийн зүгээс өнөөдөр мэдээлэл өглөө.

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан тоот даалгавар тавьсан байдаг. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх. Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна" гэлээ. 

Хуульч, өмгөөлөгч С.Ялалт "ШӨХТГ-аас арилжааны банкуудад тавьсан албан шаардлагын дагуу Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгжээд эхэлбэл өмнө нь үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг зээлдэгч нарт буцаан олгох, ирээдүйд олгох зээлээс шимтгэл авахгүй байх үр дагавар үүсэж байгаа. Хэрэв албан шаардлагыг банкууд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулаад албадан гүйцэтгүүлэх арга хэмжээ авах ёстой. Энэ нь зээлдэгч нарын 2021, 2022 онд авсан ипотекийн зээлийн шимтгэлтэй холбоотой асуудал.

Үүнээс өмнөх онд авсан ипотекийн зээлийн шимтгэлийн тухай ярихад иргэний хэргийн гурван шатны шүүхээр хоёр удаа шимтгэлийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Иргэд шүүхэд сайн дураараа "Шимтгэл үндэслэлгүй аваад байна" гэх нэхэмжлэл гаргаад арилжааны банкийг Дээд шүүх дээр хоёр удаа ялаад, шимтгэлээ буцааж авсан.

Тэгэхээр 2021, 2022 оноос өмнөх хугацаанд ипотекийн зээл авахдаа шимтгэл төлсөн зээлдэгч нар Иргэний хэргийн шүүхэд тусдаа нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй байгаа" гэв.

Хуульч, өмгөөлөгч О.Батхүү "2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх асуудлыг гаргаж тавьсан. Эхний ээлжид Монголбанканд хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Тиймээс мөн оныхоо тавдугаар сард ШӨХТГ-т "Банкууд 1%-ийн шимтгэлийг хууль бусаар авч, иргэдийг хохироогоод байгаа тул шалгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан. Энэ дагуу тус газраас нэр бүхий есөн банканд шалгалт оруулж, 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоогоод акт тавьсан. Үүний дараа шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо авдаг 1%-ийн шимтгэлийг үндэслэлгүй гэх шийдвэр өчигдөр гарлаа. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш.

Уг шийдвэртэй холбогдуулан банкууд давж заалдсан ч Дээд шүүх гомдлыг хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь банкууд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус юм гэдгийг Дээд шүүхээс өмнө нь тогтоочихсон.

Тодруулбал 2013-2023 он хүртэлх 10 жилийн өмнөх хэргийг Дээд шүүх нэг удаа хүлээж аваад банкууд үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзээд 1%-ийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ ямар шийдвэр гаргах нь Дээд шүүхийн бүрэн эрх" гэв. 

Өнөөдрийн байдлаар орон сууцны зээлтэй 110,000 хүн бий. Үнийн дүнгээр авч үзвэл 10 жилийн хугацаанд авсан шимтгэлд 47 орчим тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 34 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 44 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 21 цаг 36 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 21 цаг 45 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 22 цаг 8 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 22 цаг 53 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ
Top