Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тогтоон авдаг.
Үүнийг ШӨХТГ-аас үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан боловч банкууд шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан байдаг.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.
Тэгвэл өнөөдөр Давж заалдах шатны шүүх хурал болж, "Нэг хувийн шимтгэл үндэслэлгүй" гэсэн шийдвэр гаргасныг ШӨХТГ-ын дарга Н.Мандуул өөрийн цахим хуудсандаа мэдээллээ.
Тэрээр "Ипотекийн зээл шимтгэл 1% үндэслэлгүй гэсэн маргаанд давж заалдах шатны шүүх хурал дээр яллаа" гэжээ.