“Рио-2016” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс алтан медаль, хошой хүрэл медальтан болсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хэдхэн хоногийн өмнө нярайлж, анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Тэрээр “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш дахин дэвжээнд гараагүй бөгөөд их спортоос хэсэг завсарлага аваад байсан юм.
Харин түүний нөхөр Х.Цогтгэрэл нь Монгол төрийн наадмын есөн хөлт цагаан тугийг тавантаа тойрсон бөх. Тэрээр Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат бөх.
Мөн жүдо бөхөөр Үндэсний шигшээ багт хүчин зүтгэхдээ тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн шаггүй сайн барилдсан тамирчин билээ.