Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярыг Шадар сайд С.Амарсайханы гомдлоор яллагдагчаар татаж, улмаар шүүхээс түүнд 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон.
Тэгвэл сэтгүүлч Т.Шинэбаяр шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдөр болохоор товлогдоод байсан ч шүүх хурал хойшилсон байна. Учир нь шүүгдэгч Т.Шинэбаяр нь хохирогч болох С.Амарсайханыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг хойшлуулсан талаар эх сурвалж мэдээллээ.