Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын талаар,
- Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудлаар танилцах болон хэлэлцэж байна.