Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
Тодруулбал,
-
Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоол хүнс болон гал түймрийн аюулгүй байдалд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
-
Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.
-
Барилгын ажлуудтай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлж, эвдэлж гэмтээх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулах.
-
Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
-
Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.