x

"Азийн тэсвэртэй хотууд" төслийн талаар санал солилцлоо

НЗДТГ-ын дарга И.Баатархүү АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төлөөлөгч нартай уулзаж, тус агентлагаас хэрэгжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд (Asia Resilient Cities)” төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах замаар илүү тэсвэртэй, тогтвортой хотыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Улаанбаатар хот нь 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага солилцон, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй.

Мөн цаашид хотын дэд бүтцийг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах замаар илүү тэсвэртэй хот болохын төлөө зорьж байна. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахыг эрэлхийлж байна” хэмээсэн юм.

“JSI Сургалт, судалгааны хүрээлэн”-гийн Азийн тэсвэртэй хотууд төслийн дэд захирал Дамодар Бачани “Бид “Азийн тэсвэртэй хотууд” төслөө газар хөдлөлт олон болдог Индонез, үер ихээр буудаг Энэтхэг, хэт халдаг Бангладеш болон агаарын бохирдол ихтэй Кыргызстан зэрэг Азийн дөрвөн улсын дөрвөн хотод хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжүүлэх хотоо сонгохдоо уур амьсгалын өөрчлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нь гол шалгуураа болгодог. Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломжийн талаар судлахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, цаашид хамтран ажиллах тав дахь хотоороо сонгох боломжтой эсэхийг судлах гэж ирсэн юм” гэв.

Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга И.Баатархүү Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах “Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 39 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 50 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 22 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 22 цаг 51 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 14 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 23 цаг 59 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top