x

ФОТО: Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын трасст өртсөн газрыг чөлөөлж эхэллээ

Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Энэ замыг цааш “Hermes” төв хүртэл үргэлжлүүлэх юм. 

Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байгаа бөгөөд замын трасст өртсөн “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авсан. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулах гэж авсан гэсэн үг. Гэтэл тус төмөр замыг ашиглаагүй буюу газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй.  2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй. 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй. Бүтэн жил болоход газар чөлөөлөөгүйгээс ажил хийж чадаагүй. Энэ зам ашиглалтад орсноор Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн гүүрний ачаалал тодорхой хэмжээгээр буурна. Газар чөлөөлөлтөөс болж энэ мэт хугацаа алдсан ажлууд олон байна. Тухайлбал, Моносын уулзвар буюу ТЭЦ 4-ийг Таван шарын төмөр замын гарамтай холбосон замыг мөн өнгөрсөн жил эхлүүлсэн ч ашиглалтад оруулж чадаагүй. Нийтийн эрх ашигтай холбоотой тул энэ мэтээр албадан газар чөлөөлөхөөс аргагүй.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр 

-Замын трасст 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар орж байгаа. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2022 онд мэдэгдэх хуудас өгч, зөвшилцөлд хүрч, газар чөлөөлж дууссан. Зөвхөн “Эрэл” компанитай ойлголцоогүй. Өнгөрсөн жил гурван удаа албан бичиг өгсөн. “Эрэл”-ээс замын трассийг өөрчлөх хүсэлт тавьсны дагуу холбогдох албаныхан судалж үзээд боломжгүй гэдэг хариу өгсөн. Мөн төмөр замыг ашигладаг гэж байгаа боловч төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьсан. Бид зөвшилцөлд хүрэх гэж маш олон удаа оролдсон ч үр дүнд хүрээгүй. Иймээс хуулийн дагуу газрыг албадан чөлөөлж байна.

Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр 

-Бид өнгөрсөн жил дөрөвдүгээр сард гэрээ байгуулсан ч газар чөлөөлөлттэй холбоотой долоодугаар сард ажил эхэлсэн. Нийслэлийн холбогдох байгууллагуудаас “Эрэл” компанид албан бичиг өгч уулзсан. Төмөр замаа ашиглана гэдэг хариу өгдөг. Газрыг чөлөөлсний дараа газар шорооны ажил эхэлнэ. Хэрэв газраа чөлөөлчихвөл наймдугаар сарын 30-ны дотор замын ажлаа дуусгахаар төлөвлөсөн.

“Эрэл” компанид хоёр жил мэдэгдэл хүргүүлж, бүтэн жил ажил саатсаны дараа ийнхүү газрыг албадан чөлөөлж байна. Манай цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж бүтээн байгуулалтын хугацаа богинохон байдаг. Энэ зуныг алдвал дахиад ирэх жилийг хүртэл хүлээхээс өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө албадан газар чөлөөлөхөөс аргагүй байгааг албаныхан онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 21 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 22 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 22 цаг 32 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 22 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 23 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top