x

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа.

Тэрээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгуулав. Сургалтад нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгжийн 50 орчим жолооч, хэсгийн дарга, инженер хамрагдсан юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр нар өөрт тулгамддаг асуудлуудаа биеэр үзүүлэв.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг:

-Би автобус ирж буйг чимээгээр нь мэддэг. Автобусны хойд хаалганаас урд хаалга хүртэл тэмтэрч явсаар суудаг бөгөөд хоосон суудал байгаа эсэхийг мэдэхгүй тул ихэнх тохиолдолд зогсож явах шаардлага тулгардаг. Тиймээс жолооч нар зорчигч багатай үед харааны бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгөхийг уриалж, хэлдэг байгаасай. Автобусны буудал зарладаг болсноос хойш зорьсон буудалдаа буух боломжтой болсон. Энэ бол нэг том ахиц. Зарим тохиолдолд автобусны жолооч нар биднийг анзаардаггүй, эсвэл хүлээж тэсдэггүй тул орхиод явдаг. Цаашдаа нийтийн тээврийн жолооч нар хэдхэн секунд хүлээгээд, харааны бэрхшээлтэй иргэдээ аваад явдаг байгаасай гэж хүсэж байна гэв.

Тэрээр өөрийн биеэр автобусанд суух үед үүсдэг бэрхшээлээ үзүүлж, үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга Ч.Сүх-Эрдэнэ нүдээ боож, нийтийн тээврээр зорчих туршилт хийсэн. Тэрбээр “Уг туршилтад ороход маш хэцүү мэдрэмж төрлөө. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчиход нь дэм болж, чадах чинээгээрээ туслаарай гэж хүн бүрд уриалмаар байна. Мөн нийтийн тээврийн жолооч нартаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүлээцтэй хандаж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээрэй гэж захья. Би хариуцсан хэсгийн жолооч нартаа ч энэ талын ойлголтыг чадах чинээгээрээ өгөхийг хичээнэ” хэмээв.

Үүний дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр тэргэнцэртэй иргэд автобусанд зорчиход үүсдэг хүндрэл, бэрхшээлийг тайлбарлалаа. Тэрбээр “Нийтийн тээврээр зорчих үед автобус замын хашлагаас хол, эсвэл давхарлаж зогсох тохиолдол элбэг. Тиймээс автобусны хаалганд байрлах тэргэнцэртэй иргэн суухад дардаг товчлуур дээр дарж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй иргэдийн суудлын бүсийг урт болгох хэрэгтэй” гэсэн юм.

Тэргэнцэртэй иргэдэд тулгамддаг асуудлыг биеэр мэдрэхээр “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга О.Гүндсамба туршилтад оролцсон. Тэрбээр “Тэргэнцэртэй иргэн автобусанд ороход зориулсан шатны налууг хүний оролцоо бага байхаар шийдэх хэрэгтэй болов уу. Мөн жолооч нартаа  тэргэнцэртэй зорчигчдод тусалж байхыг уриалмаар байна” гэлээ.

Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө санаачлан, зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн дадлага сургалтыг тогтмолжуулах хэрэгтэйг онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 45 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 56 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 22 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 22 цаг 56 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 20 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top