x

“Талын салхи” наадамд 2000 гаруй тамирчин, мото сонирхогч оролцлоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль боллоо.

Олон улсад нэр хүнд бүхий наадам болсон “Талын салхи” мото фестивалийг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн фестивальд 21 аймаг болон ОХУ, БНХАУ, БНСУ-ын төлөөлөл 2000 гаруй тамирчин, спорт клубийн хамт олон, мотоцикл сонирхогчид оролцож байна. 

Энэ үеэр Хотын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Талын салхи 2023” арга хэмжээг зорин БНХАУ, ОХУ, БНСУ-аас хүрэлцэн ирсэн мото спортын 300 гаруй тамирчин, сонирхогчдодоо халуун баяр хүргэж, Монгол Улсыг зорин ирсэнд талархал илэрхийлж байна. Мөн Улаанбаатар хотын мото сонирхогчид, тамирчид жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Та бүхэн тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм шүү. Иймд ирэх жил нийслэлийн зүгээс илүү олон боломжоор та бүхнийг дэмжин ажиллах болно” гэв.

Мөн энэ үеэр “Mongolian Choppers” мото клубийн гишүүн Г.Нармандах, “Чингис” мото клубийн гишүүн Б.Уламбаяр, “Skulls” мото клубийн ерөнхийлөгч О.Эрхэс нарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагналаа.

“Талын салхи” мото фестивальд оролцогчид Сүхбаатарын талбайгаас Баруун 4 зам - “Тэнгис” кино театр - Сансарын туннел - Зүүн 4 зам - Сүхбаатарын талбай - 120 мянгат - Буянт-Ухаа тойрог - Чингисийн хүрээ цогцолбор гэх маршрутаар нийт 28.2 км парад жагссан. Фестиваль Чингисийн хүрээ цогцолборт өдрийн турш үргэлжлэх бөгөөд энтертайнмент шоу арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Дашрамд, “Талын салхи 2019” фестивальд нийт 800 гаруй мото тамирчин оролцож байсан түүхтэй. Тодруулбал, “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн болох ОХУ болон БНХАУ-ын 200 гаруй мото тамирчин болон Япон, Энэтхэг улсын мото сонирхогчдын төлөөлөл оролцож байжээ.

Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 20 цаг 46 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 21 цаг 56 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 22 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 22 цаг 57 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 20 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24 ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top