x

Ногоон байгууламжийн арчилгаа хийх ААН-үүдтэй гурван жилийн гэрээ байгуулжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаас хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 65 сая мод тарина. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тус бүр 7.2 сая мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулж, энэ онд мод үржүүлгийн газрыг өргөжүүлж, шаардлагатай стандартын тарьц суулгацыг ургуулах, дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн 32 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мөчир, суулгац, 6.7 сая мод, сөөг, 22 хүлэмжид үр тарьж байгаа юм.

Түүнчлэн хотын ногоон байгууламжийн арчилгааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр мэргэжлийн 25 аж ахуйн нэгж, байгууллагатай анх удаа гурван жилийн гэрээ хийгээд байна. Өмнө нь гэрээг нэг жилээр байгуулдаг байхад аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөцөө тогтвортой ажиллуулах боломжгүй байжээ. Харин гэрээг гурван жилээр байгуулснаар хувийн хэвшил хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд тогтвортой оролцож, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүд 237 мянган цэцэг, 20,500 ам метр зүлэг, 18,500 мод, сөөг тарьж ургуулах юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа нь тогтолцооны хувьд дэвшил. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахаар аж ахуйн нэгжүүд тухайн нэг жилийнхээ хүрээнд л ажлаа хийдэг, ирээдүйг төлөвлөдөггүй. Гурван жилээр гэрээ байгуулснаар техник хэрэгслээ шинэчлэх, удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хотын даргын хувьд гэрээг олон жилээр байгуулах байр суурьтай байгаа” хэмээсэн юм. Мөн гэр хорооллын бүсэд тохижилт, замын ажил хийхэд анхаарч буйг онцолж байлаа.

Засгийн газрын 340-р тогтоолд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Энэ дагуу УБЗАА хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болохуйц үйл ажиллагааныхаа 60 хувийг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлжээ. Энэ онд 70 хувьд хүргэх бөгөөд цаашид 100 хувь хувийн хэвшилд шилжүүлэхээр  төлөвлөсөн байна. Хотын ногоон байгууламжийн нийт төсвийн 71 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажилд, 29 хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа гэнэ. 2023 онд хотын ногоон байгууламжийн ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын 96 хувийг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж буй. Ирэх намар гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг “Айл бүр хашаандаа 10 мод” аяныг өрнүүлж байгаа юм.

Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажил үргэлжилж байна. Усалгааны нэгдсэн систем байхгүй тул ногоон байгууламжийг усны машинаар усалж байгаа. Иймээс хоёр байршилд саарал ус, хөрсний ус ашиглах усалгааны  нэгдсэн систем хийхээр сонгон шалгаруулалтыг зарлажээ. Мөн долоон байршилд 18 цэцэгт байгууламж, 34 төрлийн 992.400 нэг болон олон наст цэцгийн мандлыг нийт 2.5 га талбайд тарих ажил эхлээд байнаТүүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Сакурагийн төгөл байгуулж байгаа. Ургамал ургалтын хугацаа, технологийн дагуу цэцэг, зүлэг тарих, ургамлын өвчин, хортон, хөл газрын ургамалтай тэмцэх ажил үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна саяхан Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 8 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 19 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 23 цаг 20 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 43 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top