Барилгын арматур импортлогч, үйлдвэрлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж, тухайн материалаас дээж аван, итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд стандартад нийцээгүй материал болох нь тогтоогджээ.
Ийнхүү 960 тонн арматурыг дахин боловсруулахаар үйлдвэрт буцаах аж.
Мөн тохирлын гэрчилгээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, “Барилгын материал үйлдвэрлэх” тусгай зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэсэн, тохирлын гэрчилгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулсан долоон байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.