x

“ICT Expo 2023” зургаадугаар сарын 9-11-нд болно

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo 2023” энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 9-11-нд болно.

Мөн энэ хүрээнд зургаадугаар сарын 8-нд тус салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог хангах бодлогын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх форум болох юм.

Арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигч байгууллагаар БШУЯ, НЗДТГ, хамтран зохион байгуулагчаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Мөн форумыг “Dell”, “Microsoft” компаниуд дэмжин ажиллаж байгаа бол экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр Google оролцож, NAVER, Amazon зэрэг компаниудын томоохон төлөөллүүд экспо болон форумын үйл ажиллагаанд оролцох юм.

Энэ удаагийн экспогийн гол зорилго нь оролцогч бүрийн эрх ашгийг дээдлэн, бүх нийтэд хүртээмжтэй байдлаар, эх дэлхийд ээлтэй, ухаалаг шийдлүүдийг ашиглан Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг олон улсад сурталчлан таниулж, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахад оршино. Түүнчлэн энэ жилийн экспод олон улсын томоохон төлөөллүүд албан ёсоор оролцож байгаагаараа онцлог юм.

Технологийн дэвшил бидний бүтээмжийг нэмэгдүүлж, амьдралыг илүү хялбар болгож байна. Гэвч нөгөөтээгүүр хүмүүс дунд технофоби буюу технологиос айх айдас дэлгэрч байна. Энэ нь технологийг хэцүү гэж ойлгон, шинээр гарч ирсэн технологийг хэрэглэхээс айх, технологийн дэвшлийн сөрөг нөлөө нь хүн төрөлхтөнд аюул тарина гэсэн итгэл үнэмшил юм. Иймд “ICT Expo 2023”-т оролцож буй байгууллагууд технологи бол энгийн гэдгийг хүн бүрд ойлгуулахаар “Tech is….” агуулга дор нэгдэж буй. Уг агуулга дор экспод оролцож буй 150 гаруй байгууллага нэгдэж байгаа юм.

“ICT Expo 2023”-аас хүлээж буй үр дүн:

  • Төрийн зүгээс бизнесийн таатай орчин бүрдүүлэх стратегийн чухал шийдвэрүүдийг зарлаж

  • “ICT JOB Fair” буюу ажлын байрны өдөрлөгөөр хүний нөөцийн чадавхыг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах

  • Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг холбох

  • Олон улсын технологийн платформ, шийдлүүдийн боломжуудыг нээх

  • Улс даяар дижитал шилжилтийн нэгдсэн ойлголттой болох /21 аймгийг хамруулах/

  • Салбарын бүх оролцогч талыг хамруулж, хамтын ажиллагааг сайжруулах гэх мэт есөн үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 6 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 13 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 22 цаг 24 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 23 цаг 16 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 23 цаг 24 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 23 цаг 48 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Уржигдар 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Уржигдар 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2024-11-24 ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2024-11-24
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top