Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулахаар болсон.
Энэ талаар Хөгжлийн Банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн мэдээлэл өглөө.
Тэрээр "2022 оны эхнээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжсэн. Өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хангуулаад байна. Чанаргүйдсэн зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөс гадна үл хөдлөх хөрөнгөөр хангуулдаг.
Эргэн төлөгдсөн 1.3 их наяд төгрөгөөс 270 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн Банкны өмчлөлд шилжиж ирсэн. Дээрх хөрөнгүүд нь бүрэн ашиглалтад орсон, бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн төлөвтэй байгаа.
Энэ удаад 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг шууд зарж борлуулахад бэлэн болсон. Үүнд үйлчилгээний талбай, авто зогсоол, амины орон сууц, орон сууцнууд байна.
Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэ, зарж борлуулах хүртэл гарсан зардлыг нэмээд худалдах үнээ тогтоосон. Хөгжлийн Банкны албан ёсны веб хуудсанд зарж борлуулагдах үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсан байгаа.
Хөгжлийн Банкны өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үе шаттай явагдана. Тухайлбал манай банкны мэргэжилтнүүд зургаадугаар сарын 3-14 хүртэл 11:00-20:00 цагийн хооронд борлуулагдах үл хөдлөх хөрөнгийн байршилд өдөр бүр ажиллаж, танилцуулж байгаа.
Зургаадугаар сарын 15-ны 10:00 цагаас худалдан авах ажил идэвхэжнэ. Мөн албан ёсны вэб сайтад худалдан авах саналыг зургаадугаар сарын 15-20 хүртэл авна. Ингээд зургаадугаар сарын 20-ны 14:00 цагаас худалдан авах саналыг нэгтгэнэ. Хамгийн түрүүнд санал ирүүлж, бэлэн мөнгөөр худалдан авагчтай гэрээ байгуулах зарчмыг баримтална" гэлээ.
Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:
-
Бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн
-
Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй
-
Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө
Хөгжлийн банкны зүгээс энэ удаа худалдан борлуулахад бэлэн, маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна.
ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны зургадугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна.
Үүнд:
№ |
Ангилал |
Нэрс |
Бүртгэлтэй дүн /Худалдах үнэ төгрөг/ |
Зориулалт |
Үл хөдлөх хөрөнгийн тоо |
3 |
Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах |
“Капитал банк” ХХК – Амины орон сууц |
867,6 |
Амины орон сууц |
1 |
“Капитал банк” ХХК – Даймонд центр |
692.4 |
Үйлчилгээ |
3 |
||
“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот |
1,196.77 |
1 |
|||
“Модун” ХХК – Ла Колина хотхон |
1,799.17 |
Орон сууц |
12 |
||
“Модун” ХХК – Барилга Мега стор В1 |
1,437.96 |
Үйлчилгээ |
1 |
Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авах боломжтой.