Улсын Драмын Эрдмийн Театрын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан билээ.
Гэвч энэхүү авто зогсоолын үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй "Талбайд тохижилтын ажил хийхээр материал татаж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол театрын урд талд хавтан овоолж тавьсан байгаа. Тохижилт эхлэх үеэр талбайг хаана. Энэ ажил өнөө, маргаашгүй эхлэхэд бэлэн болсон" гэлээ.