Өмнөд Солоннос улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр цацагдсан билээ.
Тус улсын хэвлэлд "Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга нь Жэжүд болсон Монгол соёлын тоглолтын дараах хүлээн авалтын үеэр орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ" хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн.
Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.