x

“Өргөө амаржих” нярайн эрчимт эмчилгээний практикт шинэ технологи нэвтрүүллээ

“Өргөө амаржих” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих аргыг Монгол Улсад анх удаа эмчилгээний практикт нэвтрүүлж гүйцэд болон дутуу төрсөн таван нярайг амжилттай эмчилж байна.

Эмчилгээний энэхүү дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлж ашигласнаар хүнд нярайд олон хоногийн турш эрчимт эмчилгээ хийхийн тулд судсанд уян зүү тавихад тохиолддог хатгалтын давтамж нэмэгдэх, халдварын эрсдэл, олон хоногийн эмчилгээний туршид үүсч болзошгүй хүндрэлүүдээс зайлсхийх, эмнэлгийн зардлыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.

Захын судсаар дамжуулан төвийн венд гуурс тавих нь нярайн судсанд 14-21 хоног хүртэл хугацаагаар байж түүгээр судас хооллолт, хими эмчилгээ хийх, цус болон шингэн сэлбэх, антибиотик эмчилгээ зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу эрсдэл багатай хийх боломжтой болж нярай хүүхдэд халдвар авах, олон хатгах эрсдэлийг бууруулна.

Хүнд нярайд төвийн венийн гуурсыг захын судсаар дамжуулан тавих эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлсэн тус амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, нярайн эрчимт эмчилгээний сувилагч А.Нандин-Эрдэнэ нар нь 2022 онд ЭМЯ-наас хүн амын эрүүл мэндийг хамгаалах тусламжийн чанарыг сайжруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагааны дагуу Тайванийн “Far eastern memorial hospital” эмнэлэгт гурван сарын хугацаанд мэргэшиж дадлагажаад ирсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 0 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 17 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 34 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top