x

Монгол эмч нарын чадвар дэлхийн түвшинд хүрснийг харуулсан олон улсын сургалт боллоо

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс “Титмийн физиологи, хэт авиан оношилгоо” олон улсын сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.

Сургалтанд УНТЭ, УХТЭ, УГТЭ, Цэргийн төв эмнэлэг болон орон нутгийн 30 гаруй эмч хамрагдсан бөгөөд энэ үеэр дэвшилтэт технологид суурилсан титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг долоон тохиолдолд хийсэн нь сургалтыг илүү өгөөжтэй, сонирхолтой болгосон юм.

Сургалтын талаар УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Х.Батмягмараас тодруулахад “УНТЭ-ийн Зүрхний төв, Зүрх, судсан дотуурх мэс заслын эмчилгээний нийгэмлэг хамтран “Титмийн физиологи-Хэт авиан оношилгоо” сэдэвт олон улсын семинарыг зохион байгуулж байна.

Сургалт нь ангиогийн лаборатороос шууд дамжуулж, оператор эмч нар танхимын сургалтанд оролцож байгаа эмч нартай шууд харилцаж байгаагаараа давуу талтай.

Титэм судасны физиолог буюу нарийслын үнэлгээнүүдийг орчин үеийн iFR, FFR гэсэн тоног төхөөрөмжүүдээр хийж, судасны нарийслын зэргийг үнэлэх, стент тавих хэмжээнд буюу судасны нарийслыг эмчлэх ёстой юу, үгүй юу гэдгийг оношлох, стент тавих хэсэг буюу судасны нарийсалтай хэсэгт тэлэгч суулгаад тэлэгч нь судасны хананд хэр бэхлэгдсэн байна гэдгийг оношлохоос гадна судасны нарийслын анатомын бүтцийг хэт авиан оношилгоогоор оношилж, эмчилж байгаагаараа давуу талтай байна.

Бид энэ технологийг 2022 оноос хойш нэвтрүүлж, өнөөдөр олон улсын сургалт зохион байгуулах хэмжээнд хүрчээ. Сургалтанд ОХУ-ын Москвагийн Анагаахын их сургуулийн эмч, эрдэмтэд оролцож, ажлын байран дээрх сургалтыг танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа” хэмээлээ.

УНТЭ Монгол Улсад анх удаа 20 тохиолдолд судасны хэт авиан шинжилгээний хяналтан дор гол судасны баллон, шахуургын дэмжлэгтэйгээр оношилгоо, эмчилгээг хийсний үр дүнд гадагш явах урсгалыг бууруулж чадсан талаар тус эмнэлгийн Зүрхний төвийн дарга, анагаах ухааны магистр, клиникийн профессор Л.Анхбаяр ярихдаа “УНТЭ-ийн Зүрх судасны нэгж нь 49 жилийн түүхтэй бөгөөд 2020 онд “Зүрхний төв”-ийг байгуулсан. Ингэснээр зүрх судасны тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдэж, манай эмнэлгийн зүрх судасны тогтолцооны эмгэгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл нэмэгдсэн. Үүний нэг нь “Шигдээсийн нэгж” юм. Эрүүл мэндийн сайдын А/154 тоот тушаалын дагуу долоон аймаг, дөрвөн дүүргийн хүн амд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар манайх 2000 гаруй өвчтөнд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийсэн. Өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ дээр л хийдэг байсан бол өнөөдөр энэ төрлийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд илүү хүртээмжтэй үзүүлж, төвлөрлийг сааруулж байна” гэсэн юм.

Тэрээр мөн “Хүн амын дунд халдварт бус өвчний тархалтын хувьд зүрх судасны өвчлөл нь эхний гуравт ордог. 2021 оны эрүүл мэдийн үзүүлэлтийн байдлаар эмнэлэгт хэвтэлт нь 10,000 хүн амд 963, нас баралтын тохиолдол нь 10,000 хүн амд 19 байна.

Насны хувьд хөдөлмөрийн насны буюу 35-55 насныхан, хүйсийн хувьд эрчүүд зүрх судасны өвчлөлд их өртдөг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлсэд хорт зуршил, хөдөлгөөний дутагдал, хооллолт, стресс, нийгэм, эдийн засгийн байдал. Иргэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо сайн хамрагдаж байх, цусан дахь сахарын хэмжээ болон даралт, өөх тосны солилцоогоо тогтмол хянаж байх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 13 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 30 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 13 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 23 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 47 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top