x

Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна

Нийслэлийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна.

Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.

Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ.

Мөн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар “Барилгын чанар, стандартад хяналт тавих ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Аюул, осол гарлаа гэхэд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” хэмээсэн юм. Мөн барилгын чанар, стандарт, иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал" гэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд замхардаг. Яагаад барихаас нь өмнө арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Үүнийг нэг мөр шийдэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгалаа. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 11 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 18 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 40 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 18 цаг 58 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 22 цаг 27 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 22 цаг 41 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 23 цаг 31 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 23 цаг 49 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Номын хураангуй: The Power of the Other
Top