Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08:30 цаг хүртэл хойшиллоо.
Тус шүүх хуралдаанд 80 хүн, дөрвөн хуулийн этгээд холбогдож байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтсон байна.
Тодруулбал, шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай горимоор явуулахгүй. Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах юм.
Дашрамд дурдахад, энэ хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.