x

Шүүгдэгч гадаадад яваа, өмгөөлөгч нарын хурал давхацсан шалтгаанаар Хөгжлийн банкны шүүх хурлыг хойшлуулав

Өнөөдөр өглөө 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшилсон байна. Шүүх хуралдааныг хойшлуулсан шалтгаан нь хэргийн холбогдогчдын нэг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гадаадад яваа, мөн шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын зарим нь шүүх хуралдаан давхацсан гэдэг үндэслэлээр хойшлуулжээ. 

Түүнчлэн шүүх хуралдааны тов гарсны дараа нийгэмд дуулиан болж өндөр авсан, маш олон хүний эрх ашиг, ашиг сонирхол /ялангуяа улс төрийн хүрээнд/ хөндөгдөж байгаа ийм хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэдэг шаардлагыг олон нийтийн зүгээс тавьж байсан. Хэргийн холбогдогч нар ч гэсэн энэ асуудал дээр зөрчилтэй байгаа.

Тухайлбал, хэргийн зарим холбогдогч нар “хүний хувийн чанартай эмзэг мэдээллийг хэрэгт хавсаргасан байгаа учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэж хүсэлт гаргасан юм байна. Шүүгчид мөн “гүйцэтгэх ажлын нууц материал хэрэгт авагдсан учраас шүүх хуралдааныг хаалттай явуулна” гэсэн байсан. Харин хэргийн бусад холбогдогчдын зүгээс өөрийгөө эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж, хилсээр яллагдахаас хамгаалах, шүүхийн хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд хуралдааныг нээлттэй явуулахыг хүсч, өмгөөлөгч нар нь шүүхэд хүсэлтээ өгсөн байдаг.

Мөн өчигдөр УИХ-ын нэр бүхий гишүүд “Хөгжлийн банкны хэргээс иргэдийн хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй байх вий, улс төрийн нөлөө орох вий гэж болгоомжилж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардаж байна. Гүйцэтгэх ажиллагаа, хүний хувийн нууцтай холбоотой мэдээллүүдийг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр шүүх хуралдааныг дахин зарлахаас өмнө энэ асуудлыг эргэж хэлэлцэж магадгүй гэдэг хүлээлт олон нийт, хэргийн холбогдогч нар төдийгүй улс төрийн хүрээнд ч үүсээд байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөж шинэчилнэ 2 цаг 42 мин Газад гал зогсооход бэлэн байгаагаа ХАМАС мэдэгджээ 2 цаг 49 мин Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулна 3 цаг 11 мин З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 21 цаг 29 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ Өчигдөр 10 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо Өчигдөр 10 цаг 42 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Өчигдөр 09 цаг 52 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Өчигдөр 09 цаг 34 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 09 цаг 19 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1924 оны Үндсэн хууль 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Номын хураангуй: The Power of the Other Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн... О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан б... В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн
Top